Тусламж

Гарын авлага

ТАЛБАЙ-г хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Эхлэх Бүртгүүлэх, нэвтрэх, нууц үг сэргээх, апп суулгах 5 сэдэв Баг, тамирчин Мэдүүлэг өгөх, засах, илгээх, хэвлэх, тоглолтоо харах 5 сэдэв Зохион байгуулагч Тэмцээн үүсгэх, зарлах, мэдүүлэг хянах, шүүгч, сугалаа, хуваарь 8 сэдэв Шүүгч Тоглолтын дүн бүртгэх, мэдүүлэг шалгах 4 сэдэв Админ Спортын төрөл, хэрэглэгч, бүх мэдүүлэг, төлбөр, тохиргоо 6 сэдэв Тэмцээний формат Хэсэг, нугалаа, зөрлөг, финал, байр тогтоох дүрэм 4 сэдэв Асуулт, алдаа засах SMS ирэхгүй, төлбөр, офлайн, хэвлэх гэх мэт 5 сэдэв

Эхлэх

Бүртгүүлэх

Утасны дугаараа verify.mn-ээр баталгаажуулж бүртгэл үүсгэнэ. Нэг дугаар — нэг бүртгэл.

  1. «Бүртгүүлэх» хуудсанд 8 оронтой утасны дугаараа оруулаад «Үргэлжлүүлэх» дарна.
  2. Дэлгэц дээр гарсан кодыг ЯГ ТЭР дугаартай утаснаасаа 144773 руу SMS-ээр илгээнэ. Утсан дээр «SMS илгээх» товч мессежийг өөрөө бөглөнө.
  3. SMS очмогц хуудас автоматаар дараагийн алхам руу шилжинэ (хуудсаа хаалгүй хүлээнэ үү). Удаж байвал «SMS илгээсэн, шалгах» дарна.
  4. Овог, нэр, (заавал биш) и-мэйл, нууц үгээ оруулаад «Бүртгэл үүсгэх» дарна. Та шууд нэвтэрсэн байна.
  • Нууц үг хамгийн багадаа 8 тэмдэгт, үсэг ба тоо агуулна.
  • Код 10 минутын хугацаатай. Дууссан бол «Дахин эхлэх» дарж шинэ код авна.
  • Кодыг өөр дугаараас, эсвэл зай, нэмэлт тэмдэгттэй илгээвэл баталгаажихгүй.
Бүртгүүлэх →

Нэвтрэх, гарах

Утасны дугаар эсвэл и-мэйл, нууц үгээрээ нэвтэрнэ.

  1. «Нэвтрэх» хуудсанд утасны дугаар (эсвэл и-мэйл), нууц үгээ оруулна.
  2. Өөрийн төхөөрөмж бол «Намайг сана»-г чагтлавал 30 хоног нэвтэрсэн хэвээр байна.
  3. Гарах: дээд мөрний гарах дүрс, эсвэл «Миний бүртгэл» → «Гарах».
  • Хэд хэдэн удаа буруу нууц үг оруулбал бүртгэл түр түгжигдэнэ.
  • Нууц үгээ сольсон бол бусад төхөөрөмж дээрх нэвтрэлт 10 минутын дотор автоматаар гарна.
Нэвтрэх →

Нууц үг сэргээх

Нууц үгээ мартсан бол бүртгэлтэй дугаараа дахин баталгаажуулж шинэ нууц үг үүсгэнэ.

  1. «Нэвтрэх» хуудаснаас «Нууц үг мартсан?» дарна.
  2. Бүртгэлтэй дугаараа оруулж, бүртгүүлэх үеийнх шиг кодыг 144773 руу SMS-ээр илгээнэ.
  3. Баталгаажмагц шинэ нууц үгээ хоёр удаа оруулж хадгална. Шууд нэвтэрнэ.
Нууц үг сэргээх →

Миний бүртгэл

Нэр, и-мэйл, төрсөн огноогоо засах, нууц үг солих.

  1. Дээд мөрөнд нэрээ (утсан дээр доод цэсний «Би») дарж «Миний бүртгэл» рүү орно.
  2. «Хувийн мэдээлэл» хэсэгт засаад «Хадгалах» дарна.
  3. «Нууц үг солих» хэсэгт одоогийн болон шинэ нууц үгээ оруулна.
  • Утасны дугаараа солих бол админтай холбогдоно.
Миний бүртгэл →

Апп болгон суулгах (компьютер, утас)

ТАЛБАЙ-г дэлгүүргүйгээр апп шиг суулгаж, нүүр дэлгэцнээсээ нээнэ.

  1. Компьютер (Chrome, Edge): хаягийн мөрний баруун талын «Суулгах» дүрс, эсвэл сайт дээр гарах «Суулгах» санал дээр дарна.
  2. Android (Chrome): цэс (⋮) → «Апп суулгах» / «Нүүр дэлгэцэнд нэмэх».
  3. iPhone, iPad (Safari): доод талын Хуваалцах (⬆︎) → «Add to Home Screen» → «Add».
  4. Суусны дараа нүүр дэлгэц/цэснээс ТАЛБАЙ дүрсээр нээнэ.
  • Апп интернэт шаарддаг. Сүлжээ тасарвал «Интернэт холболт алга» хуудас гарна.
  • Шинэ хувилбар гарахад апп өөрөө шинэчлэгдэнэ.

Баг, тамирчин

Тэмцээн хайх, мэдээлэл үзэх

Нүүр хуудсанд зарлагдсан бүх тэмцээн харагдана. Нэвтрээгүй ч үзэж болно.

  1. Нүүр хуудсанд нэр, байршлаар хайж, спортын төрөл болон «Мэдүүлэг авч байна», «Явагдаж буй» гэх мэт шүүлтүүрээр шүүнэ.
  2. Тэмцээний картыг дарж удирдамж, оролцох нөхцөл, шагнал, чухал огноо, оролцох багууд, шүүгчдийг харна.
  3. «Хуваарь, дүн» дарж хэсгийн хүснэгт, нугалааны сүлжээ, тоглолтын хуваарь, үр дүнг харна.
  4. «Тэмцээнийг хуваалцах» дарж холбоосыг найзууддаа илгээнэ.
  • Тамирчдын нэрс, төрсөн он нийтэд харагдахгүй — зөвхөн тухайн баг, зохион байгуулагч, шүүгч, админд.
Тэмцээнүүд →

Мэдүүлэг өгөх

Мэдүүлэг авч буй тэмцээнд багаа бүртгүүлнэ. Эхлээд нэвтэрсэн байх шаардлагатай.

  1. Тэмцээний карт эсвэл хуудаснаас «Мэдүүлэг өгөх» / «Баг бүртгүүлэх» дарна.
  2. Багийн нэр, байгууллага/клуб, дасгалжуулагч, холбоо барих утас, өмсгөлийн өнгийг оруулна. Лого оруулж болно.
  3. «Тамирчид» хэсэгт тамирчин бүрийн овог, нэр, төрсөн он, хүйс, спортын зэрэг цол, (багийн спортод) байрлал, дугаар, зургийг оруулна.
  4. «Тамирчин нэмэх»-ээр мөр нэмж, ↑ товчоор дараалал өөрчилнө, ✕-ээр хасна.
  5. Бэлэн бол «Хадгалаад илгээх», дуусаагүй бол «Ноорог хадгалах» дарна.
  • Тамирчны тоо тэмцээнд заасан доод, дээд хязгаарын дотор байна.
  • Байрлал заавал гэж тэмдэглэсэн спортод (*) тамирчин бүрт байрлал сонгоно.
  • Зураг 5MB хүртэл, JPG/PNG/WebP.
  • Ноорог мэдүүлгийг зохион байгуулагч харахгүй — заавал «Илгээх» хэрэгтэй.

Мэдүүлгийн төлөв, засах

«Миний баг» хэсэгт зөвхөн өөрийн мэдүүлгүүд харагдана.

  1. Ноорог — хадгалсан, илгээгээгүй. Засаад «Илгээх» дарна.
  2. Хянагдаагүй — илгээсэн, зохион байгуулагч хянаж байна.
  3. Засвартай буцаасан — улаан хайрцагт тайлбар гарна. «Засах» дарж зас, дахин «Илгээх».
  4. Баталгаажсан — сугалаанд орно. Тоглолт, хэсгийн байр энэ хуудсанд гарна.
  5. Цуцалсан — ахлагч өөрөө цуцалсан.
  • Мэдүүлэг хаагдахаас өмнө засах, цуцлах боломжтой.
  • Мэдүүлгийг зөвхөн бүртгэсэн хүн (ахлагч) засна.
Миний баг →

Мэдүүлэг хэвлэх

Мэдүүлгийг тамирчдын жагсаалт, гарын үсгийн мөртэй A4 хэлбэрээр хэвлэнэ.

  1. Мэдүүлгийн хуудсанд «Хэвлэх» дарна.
  2. Урьдчилан харах хуудсанд «Хэвлэх» дарахад хөтчийн хэвлэх цонх нээгдэнэ.
  3. PDF хадгалах бол принтерээр «Save as PDF / PDF болгон хадгалах» сонгоно.
  • Хэвлэх цонхонд «Background graphics»-ийг асаавал хүснэгтийн толгой саарал өнгөтэй гарна.

Тоглолт, хуваарь, үр дүнгээ харах

Сугалаа гарсны дараа багийн тоглолтууд, хэсгийн байр автоматаар харагдана.

  1. «Миний баг» → мэдүүлгээ сонгоно. Баталгаажсан мэдүүлэгт «Тоглолтууд» болон байрны карт гарна.
  2. Тэмцээний «Хуваарь, дүн» хуудсанд өдрөөр шүүж бүх тоглолтыг харна. Хуудас 30 секунд тутам өөрөө шинэчлэгдэнэ.
  3. Тэмцээн дуусахад «Үр дүн» хэсэгт 1–5-р байр гарна.
Үр дүн →

Зохион байгуулагч

Тэмцээн үүсгэх

Бүртгэлтэй хэн ч тэмцээн үүсгэж болно (админ эрхийг хаагаагүй бол).

  1. «Миний тэмцээн» → «Тэмцээн үүсгэх».
  2. 1. Ерөнхий мэдээлэл: нэр, спортын төрөл, ангилал (нас, хүйс), огноо, байршил, утас, зурагт хуудас, удирдамж, оролцох нөхцөл, шагнал.
  3. 2. Мэдүүлэг авах нөхцөл: мэдүүлэг эхлэх, хаагдах огноо цаг, багийн дээд тоо, тамирчны доод/дээд тоо.
  4. 3. Формат: «Хэсэг + нугалаа», «Шууд хасагдах», «Тойргийн» аль нэг. Хэсгийн тоо, хэсгээс шалгарах тоо, 3-р байрын тоглолтыг сонгоно.
  5. Баруун талын «Сугалааны урьдчилсан тооцоо» хэдэн хэсэг, хэдэн тоглолт болохыг шууд харуулна.
  6. «Үүсгэх» дарахад тэмцээн НООРОГ төлөвтэй үүснэ — нийтэд хараахан харагдахгүй.
  • Спортын төрлийг зөвхөн админ нэмнэ. Хэрэгтэй төрөл байхгүй бол админд хандана.
  • Мэдүүлэг ирсний дараа спортын төрлийг солих боломжгүй.
  • Сугалаа гарсны дараа тохиргоог өөрчлөх боломжгүй.
Тэмцээн үүсгэх →

Тэмцээн зарлах, төлбөр

Ноорог тэмцээнийг зарласнаар нийтэд харагдаж, мэдүүлэг авч эхэлнэ.

  1. «Миний тэмцээн» → тэмцээнээ сонгож удирдах хуудас руу орно.
  2. Зарлах төлбөр тогтоосон бол «Byl-ээр төлөх» дарна. Нэхэмжлэх шинэ цонхонд нээгдэнэ — QPay эсвэл банкны аппаар төлнө.
  3. Төлбөр төлөгдмөгц хуудас автоматаар шинэчлэгдэнэ. Удаж байвал «Төлбөр шалгах» дарна.
  4. «Тэмцээн зарлах» дарна. Мэдүүлэг эхлэх цаг болмогц мэдүүлэг авч эхэлнэ.
  • Төлбөр зөвхөн нэг удаа — дахин зарлахад төлөхгүй.
  • Төлбөрийн цонх хаагдсан бол «Төлбөрийн хуудас нээх» дарж дахин нээнэ.

Мэдүүлэг хаах, дахин нээх, цуцлах

Тэмцээний төлөвийг удирдах хуудасны дээд хэсгээс өөрчилнө.

  1. Мэдүүлэг авч байна → «Мэдүүлэг хаах»: хугацаанаас өмнө хаана.
  2. Мэдүүлэг хаагдсан → «Дахин нээх»: дахин мэдүүлэг авна.
  3. «Цуцлах»: тэмцээнийг бүрмөсөн цуцална (буцаах боломжгүй).
  • Мэдүүлэг хаагдах цаг болоход систем өөрөө хаагдсанд тооцно.

Мэдүүлэг хянах

Ирсэн мэдүүлэг бүрийг шалгаж баталгаажуулах эсвэл засвартай буцаана.

  1. Удирдах хуудас → «Мэдүүлэг» таб. «Хянагдаагүй» шүүлтүүрээр шинэ мэдүүлгүүдийг харна.
  2. «Харах» дарахад баруун талд баг, тамирчид (зэрэг цол, байрлал, зураг) гарна.
  3. Зөв бол «Баталгаажуулах».
  4. Дутуу бол «Тайлбар» талбарт юу засахыг бичээд «Засвартай буцаах». Баг тайлбарыг хараад засч дахин илгээнэ.
  5. «Эрэмбэ»-д тоо оруулбал сугалаанд хүчтэй багууд нэг хэсэгт давхцахгүй байрлана (заавал биш).
  • Сугалаа гаргахын өмнө бүх мэдүүлгийг шийдвэрлэсэн байх ёстой (хянагдаагүй 0).
  • «Бүгдийг хэвлэх» нь баталгаажсан бүх мэдүүлгийг нэг дор хэвлэнэ.

Шүүгч томилох

Тэмцээнд шүүгч нэмж, үүрэг оноох. Систем тухайн спортоор шүүж байсан хүмүүсийг санал болгоно.

  1. Удирдах хуудас → «Шүүгч» таб. (Тэмцээний нийтийн хуудасны «Шүүгчид» хэсгийн «Шүүгч нэмэх» товч мөн шууд энд авчирна.)
  2. Баруун талын «Систем санал болгож байна» жагсаалтаас (хэдэн тэмцээн, тоглолт шүүсэн, сүүлд хэзээ) «Нэмэх» дарна.
  3. Эсвэл «Шүүгч хайж нэмэх»-д нэр, утсаар бичээд «Хайх» дарна, үүрэг сонгоод хүний хажууд «Нэмэх». Өөрийгөө ч ингэж нэмнэ.
  4. Хасах бол жагсаалтаас «Хасах».
  5. Тоглолт бүрт тусад нь шүүгч оноох бол тоглолтын хуудсанд «Тоглолтын шүүгч томилох».
  • Шүүгч заавал системд бүртгэлтэй байх ёстой. Тоглолтод шүүгч оноогоогүй бол тэмцээний аль ч шүүгч дүн оруулж болно.

Сугалаа гаргах

Баталгаажсан багуудаар хэсэг, хасагдах шатны сүлжээг автоматаар үүсгэнэ.

  1. Мэдүүлгээ хааж, бүх мэдүүлгийг шийдвэрлэнэ (хянагдаагүй 0, баталгаажсан ≥ 2).
  2. Удирдах хуудас → «Сугалаа ба хуваарь» таб → «Сугалаа гаргах».
  3. Систем эрэмбэтэй багуудыг өөр өөр хэсэгт хуваарилж, бусдыг санамсаргүйгээр сугална.
  4. Тоглолт эхлээгүй бол «Дахин сугалах» боломжтой (одоогийн сугалаа, хуваарь устана).
  • Сугалааны дараа тэмцээний тохиргоо, мэдүүлгийн төлөвийг өөрчлөх боломжгүй.

Хуваарь гаргах

Бүх тоглолтод огноо, цаг, талбай автоматаар оноогдоно.

  1. «Сугалаа ба хуваарь» таб → «Хуваарь гаргах» хэсэг.
  2. Эхлэх огноо цаг, өдрийн эхлэх/дуусах цаг, нэг тоглолтын үргэлжлэх минут, завсарлага (нэг баг дараалан тоглохгүй байх тоглолтын тоо) оруулна.
  3. Талбайнуудыг таслалаар бичнэ: «Заал А, Заал Б».
  4. «Хуваарь гаргах» дарна. Үр дүнд нийт тоглолт, эхний ба сүүлийн тоглолтын цаг, хэдэн өдөр болохыг харуулна.
  • Улаан анхааруулга гарвал хуваарь тэмцээний дуусах огноог давсан — талбай нэмэх эсвэл тоглолтын хугацааг багасга.
  • Хасагдах шатны тойрог бүр өмнөх тойрог дууссаны дараа тавигдана. Хуваарийг дахин гаргаж болно (эхлээгүй тоглолтуудад).

Мэдүүлэг хэвлэх (зохион байгуулагч)

Нэг эсвэл бүх мэдүүлгийг A4-өөр хэвлэнэ.

  1. Нэг баг: «Мэдүүлэг» таб → «Харах» → «Энэ мэдүүлгийг хэвлэх».
  2. Бүгд: удирдах хуудасны дээд хэсэгт «Бүгдийг хэвлэх». «Зөвхөн баталгаажсан» чагтыг авбал бүх мэдүүлэг гарна.

Шүүгч

Шүүгчийн самбар

Томилогдсон тэмцээн, тоглолтуудаа нэг дор харна.

  1. Дээд цэсний «Шүүгч» (утсан дээр доод цэс) дарна.
  2. «Өнөөдөр», «7 хоног», «Бүгд» шүүлтүүрээр тоглолтуудыг өдөр өдрөөр харна. «Надад» тэмдэг — танд оноогдсон тоглолт.
  3. Баруун талд тэмцээн бүрийн өнөөдрийн тоглолт, дүн хүлээгдэж буй тоглолтын тоо гарна.
Шүүгчийн самбар →

Дүн бүртгэх

Тоглолтын хуудсанд спортын төрлөөс хамаарч оноо, сет, leg эсвэл хожил/тэнцээ оруулна.

  1. Самбараас тоглолтоо дарна. Тоглолт эхлэхэд «Эхлүүлэх» дарвал бүх хүнд «Явагдаж байна» гэж харагдана.
  2. Оноо (сагс г.м.): үе бүрийн оноог хүснэгтэд оруулна. Нэмэлт цагтай спортод «Нэмэлт цаг» мөр нэмнэ.
  3. Сет / leg (волейбол, дартс г.м.): сет бүрийн оноог оруулна. Хожигч яг шаардлагатай тооны сет авсан байх ёстой.
  4. Хожил/Тэнцээ/Ялагдал: хожсон багаа (эсвэл «Тэнцээ») сонгоно.
  5. Дээд талын самбарт нийт дүн шууд тооцоологдоно.
  6. Явцын дунд «Түр хадгалах», дууссаны дараа «Дүн баталгаажуулах».
  • Баталгаажмагц хожсон баг дараагийн шат руу автоматаар шилжиж, хэсгийн хүснэгт шинэчлэгдэнэ.
  • Хасагдах шатанд тэнцээ байж болохгүй — нэмэлт цаг/шийдвэрлэх үеийн оноог оруулна.
  • Баталгаажсан дүнг зөвхөн зохион байгуулагч засна (дараагийн тоглолт эхлээгүй үед).

Техникийн ялалт, тайлбар

Баг ирээгүй, тоглохоос татгалзсан үед.

  1. Тоглолтын хуудсанд «Техникийн ялалт / тайлбар»-ыг нээнэ.
  2. Хожих багийн товчийг дарна — оноо спортын дүрмийн дагуу автоматаар бичигдэнэ.
  3. «Тайлбар»-т шалтгааныг бичээд «Дүн баталгаажуулах».

Тоглолтын өмнө мэдүүлэг шалгах

Тамирчдыг шалгахын тулд хоёр багийн мэдүүлгийг хэвлэнэ.

  1. Тоглолтын хуудас → «Мэдүүлэг хэвлэх» — хоёр багийн мэдүүлэг нэг дор гарна.
  2. Эсвэл самбарын баруун талаас тэмцээний «Мэдүүлэг хэвлэх» — бүх баг.

Админ

Хянах самбар

Бүх тэмцээн, мэдүүлэг, хэрэглэгчийн нэгдсэн тойм.

  1. Дээд цэсний «Админ» дарна.
  2. Он, сараар шүүж идэвхтэй тэмцээн, сарын мэдүүлэг, хянагдаагүй мэдүүлэг, өнөөдрийн тоглолтыг харна.
  3. Улаан анхааруулгууд (3+ хоног хянагдаагүй мэдүүлэг, дүнгүй тоглолт г.м.)-ыг шалгана.
  4. Сар бүрийн график, спортын төрлөөр статистик, сүүлийн үйл ажиллагаа.
Хянах самбар →

Спортын төрөл нэмэх, засах

Сагс, волейбол, дартс гэх мэт төрлийг зөвхөн админ бүртгэнэ.

  1. «Админ» → «Спортын төрөл» → «Төрөл нэмэх» (эсвэл байгаа картыг дарж засна).
  2. Нэр, код, өнгө, дүрс, ангилал, тайлбар.
  3. Оролцогч: баг / хос / хувь хүн, тамирчны доод, дээд тоо, талбай дээрх тоо.
  4. Дүн тооцох: онооны төрөл (оноо, сет, leg, хожил-тэнцээ), үе/сетийн тоо, хожихын тулд хэдэн сет, хожил/тэнцээ/ялагдлын оноо, техникийн ялалтын оноо.
  5. Тамирчны байрлал (заавал эсэх), шүүгчийн үүрэг, тэнцсэн үед байр тогтоох дараалал, ангиллуудыг тохируулна.
  6. «Хадгалах» дарна. «Идэвхтэй»-г авбал шинэ тэмцээнд сонгогдохгүй.
  • «Спортын зэрэг цол» (мастер, дэд мастер, 1-р зэрэг...) бүх спортод нийтлэг — доод хэсгээс нэмнэ, дарж идэвхгүй болгоно.
Спортын төрөл →

Бүх мэдүүлэг шүүх, хэвлэх, CSV

Он, сар, спорт, тэмцээн, төлөвөөр шүүж хэвлэнэ.

  1. «Админ» → «Бүх мэдүүлэг».
  2. Он, сар (тэмцээний эсвэл илгээсэн огноогоор), спорт, төлөв, хайлтаар шүүнэ.
  3. Хэвлэх мэдүүлгүүдээ чагтлаад (толгойн чагт — бүгд) «Сонгосныг хэвлэх».
  4. «CSV» нь шүүсэн жагсаалтыг Excel-д нээгдэх файл болгон татна.
Бүх мэдүүлэг →

Бүх тэмцээн

Аль ч тэмцээнийг удирдах, хэвлэх.

  1. «Админ» → «Бүх тэмцээн». Нэр, спорт, он, төлөвөөр шүүнэ.
  2. «Удирдах» — зохион байгуулагчийн бүх эрхтэйгээр тэмцээнийг удирдана.
  3. Хэвлэх дүрс — тухайн тэмцээний бүх мэдүүлэг.
Бүх тэмцээн →

Хэрэглэгч удирдах

Тэмцээн үүсгэх эрх олгох/хаах, бүртгэл түгжих.

  1. «Админ» → «Хэрэглэгчид». Нэр, утас, и-мэйлээр хайна.
  2. «Тэмцээн үүсгэх» унтраалга — тухайн хүн тэмцээн үүсгэж чадах эсэх.
  3. «Идэвхтэй» унтраалга — унтраавал нэвтэрч чадахгүй болно.
Хэрэглэгчид →

Төлбөр ба тохиргоо

Тэмцээн зарлах төлбөрийн дүн, төлөгдсөн гүйлгээ.

  1. «Тохиргоо» → «Тэмцээн зарлах төлбөр»: дүнг оруулна (0 = үнэгүй, доод тал нь 10₮).
  2. «Төлбөр» — бүх нэхэмжлэх, төлөв, нийт орлого. Хүлээгдэж буй төлбөрийг ↻ дарж Byl-ээс шалгана.
  3. «Холболтууд» хэсэгт verify.mn, Byl, Cloudinary холбогдсон эсэх харагдана.
  • Админы үүсгэсэн тэмцээнд төлбөр авахгүй.
Тохиргоо →

Тэмцээний формат

Хэсэг + нугалаа

Эхлээд хэсэг дотроо тойргоор тоглож, шалгарсан багууд хасагдах шатанд үргэлжилнэ.

  1. Хэсгийн шат: хэсэг доторх баг бүр хоорондоо нэг удаа тоглоно.
  2. Хэсэг бүрийн эхний N баг (тохиргоо) шалгарна.
  3. Зөрлөг: А хэсгийн 1-р байр Б хэсгийн 2-р байртай гэх мэт хөндлөн тоглоно.
  4. Нугалаа: хожсон нь дараагийн тойрогт, хожигдсон нь хасагдана → хагас финал → финал.
  5. 3-р байрын тоглолт сонгосон бол хагас финалд хожигдсон хоёр баг тоглоно.

Шууд хасагдах

Сугалаагаар хос үүсэж, хожигдсон баг шууд хасагдана.

  1. Багийн тоо 2-ын зэрэг (4, 8, 16...) биш бол эрэмбэтэй багууд эхний тойрогт «Чөлөөт» (тоглолтгүй дараагийн тойрогт) гарна.
  2. Финалын хожигч — 1-р байр, хожигдогч — 2-р байр.

Тойргийн

Бүх баг хоорондоо нэг удаа тоглож, оноогоор байр эзэлнэ.

  1. Хүснэгтийн оноо: хожил, тэнцээ, ялагдлын оноог спортын төрлөөр тохируулдаг.
  2. Хамгийн их оноотой баг аварга.

Тэнцсэн үед байр тогтоох

Хэсгийн хүснэгтэд оноо тэнцвэл спортын төрөлд тохируулсан дарааллаар шийднэ.

  1. Хоорондын тоглолтын дүн
  2. Онооны (сетийн) зөрүү
  3. Авсан оноо
  4. Үе/сетийн онооны зөрүү, авсан оноо
  5. Хожлын тоо
  • Хүснэгтийн тэмдэглэгээ: Т — тоглосон, Х — хожил, Тэ — тэнцээ, Я — ялагдал. Ногоон дугаартай баг дараагийн шатанд шалгарна.

Асуулт, алдаа засах

SMS илгээсэн ч баталгаажихгүй байна

Ихэнх тохиолдолд дугаар эсвэл текст таарахгүй байдаг.

  1. Кодыг бүртгүүлж буй дугаартай SIM-ээс илгээсэн эсэхээ шалга (2 SIM-тэй утсанд аль SIM-ээс явсныг анхаар).
  2. Дэлгэц дээрх текстийг яг тэр чигээр нь, зай, нэмэлт үг, тэмдэггүй илгээ.
  3. Хүлээн авагч дугаар: 144773.
  4. «SMS илгээсэн, шалгах» дарахад кодын доор verify.mn-ийн хариу гарна. «PENDING» хэвээр бол SMS очоогүй/таараагүй байна.
  5. 10 минут өнгөрсөн бол «Дахин эхлэх» дарж шинэ код ав.

Төлбөр төлсөн ч «төлөгдөөгүй» гэж байна

Банкнаас Byl рүү мэдэгдэл хэдэн секунд хоцорч болно.

  1. Удирдах хуудсанд «Төлбөр шалгах» дарна.
  2. Төлбөрийн хуудсанд гүйлгээ амжилттай болсон эсэхийг шалгана.
  3. 5 минутаас дээш болсон бол админд нэхэмжлэхийн дугаараа хэлнэ — админ «Төлбөр» хэсгээс шалгана.

«Энэ хэсэгт алдаа гарлаа» гэж гарвал

Түр алдаа эсвэл холболт тасарсан байж болно.

  1. «Дахин оролдох» эсвэл хуудсаа дахин ачаална (F5 / доош татах).
  2. Давтагдвал юу хийж байхад гарсныг, цагийг тэмдэглээд админд хэлнэ.

Интернэт тасарвал

ТАЛБАЙ бүх өгөгдлийг сервер дээр шууд хадгалдаг.

  1. Холболт тасрахад дэлгэцийн доод хэсэгт дахин холбогдож буй мэдэгдэл гарна — хүлээнэ үү.
  2. Мэдүүлэг бөглөж байхад тасарвал холбогдсоны дараа «Ноорог хадгалах»-аар хадгална.
  3. Шүүгч дүнгээ «Түр хадгалах»-аар байнга хадгалж байх нь найдвартай.

Хэвлэхэд хуудас эвдэрч байна

Мэдүүлэг бүр A4 нэг хуудсанд багтахаар хийгдсэн.

  1. Хэвлэх цонхонд цаасны хэмжээ A4, «Scale» 100% (Default), «Margins» None/Default эсэхийг шалга.
  2. «Headers and footers»-ийг унтраа.
  3. Утаснаас хэвлэх бол «PDF болгон хадгалах» → компьютерээс хэвлэ.