Тусламж

Гарын авлага

ТАЛБАЙ-г хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Шүүгч

Шүүгчийн самбар

Томилогдсон тэмцээн, тоглолтуудаа нэг дор харна.

  1. Дээд цэсний «Шүүгч» (утсан дээр доод цэс) дарна.
  2. «Өнөөдөр», «7 хоног», «Бүгд» шүүлтүүрээр тоглолтуудыг өдөр өдрөөр харна. «Надад» тэмдэг — танд оноогдсон тоглолт.
  3. Баруун талд тэмцээн бүрийн өнөөдрийн тоглолт, дүн хүлээгдэж буй тоглолтын тоо гарна.
Шүүгчийн самбар →

Дүн бүртгэх

Тоглолтын хуудсанд спортын төрлөөс хамаарч оноо, сет, leg эсвэл хожил/тэнцээ оруулна.

  1. Самбараас тоглолтоо дарна. Тоглолт эхлэхэд «Эхлүүлэх» дарвал бүх хүнд «Явагдаж байна» гэж харагдана.
  2. Оноо (сагс г.м.): үе бүрийн оноог хүснэгтэд оруулна. Нэмэлт цагтай спортод «Нэмэлт цаг» мөр нэмнэ.
  3. Сет / leg (волейбол, дартс г.м.): сет бүрийн оноог оруулна. Хожигч яг шаардлагатай тооны сет авсан байх ёстой.
  4. Хожил/Тэнцээ/Ялагдал: хожсон багаа (эсвэл «Тэнцээ») сонгоно.
  5. Дээд талын самбарт нийт дүн шууд тооцоологдоно.
  6. Явцын дунд «Түр хадгалах», дууссаны дараа «Дүн баталгаажуулах».
  • Баталгаажмагц хожсон баг дараагийн шат руу автоматаар шилжиж, хэсгийн хүснэгт шинэчлэгдэнэ.
  • Хасагдах шатанд тэнцээ байж болохгүй — нэмэлт цаг/шийдвэрлэх үеийн оноог оруулна.
  • Баталгаажсан дүнг зөвхөн зохион байгуулагч засна (дараагийн тоглолт эхлээгүй үед).

Техникийн ялалт, тайлбар

Баг ирээгүй, тоглохоос татгалзсан үед.

  1. Тоглолтын хуудсанд «Техникийн ялалт / тайлбар»-ыг нээнэ.
  2. Хожих багийн товчийг дарна — оноо спортын дүрмийн дагуу автоматаар бичигдэнэ.
  3. «Тайлбар»-т шалтгааныг бичээд «Дүн баталгаажуулах».

Тоглолтын өмнө мэдүүлэг шалгах

Тамирчдыг шалгахын тулд хоёр багийн мэдүүлгийг хэвлэнэ.

  1. Тоглолтын хуудас → «Мэдүүлэг хэвлэх» — хоёр багийн мэдүүлэг нэг дор гарна.
  2. Эсвэл самбарын баруун талаас тэмцээний «Мэдүүлэг хэвлэх» — бүх баг.