Тусламж

Гарын авлага

Competition-ийг хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Санал хүсэлт илгээх

Заал

Заал хайх, харах

Спорт заал, талбайн хаяг, утас, газрын зураг дээрх байршлыг нэг дороос харна. Нэвтрээгүй ч харж болно.

  1. Дээд цэсний «Заал» (утсанд «Би» → «Заал») руу орно.
  2. Нэр, хаяг, дүүргээр хайх, хот/аймаг болон спортоор шүүнэ.
  3. Заал дээр дарахад газрын зураг, утас, цагийн хуваарь, түрээсийн үнэ, тоглох боломжтой спорт харагдана.
  4. «Чиглэл авах» нь Google Maps-ээр зам заана. Утасны дугаар дээр дарахад шууд залгана.
  • Мэдээлэл буруу байвал заалны хуудасны доорх «санал хүсэлт»-ээр мэдэгдэнэ үү.
Заал →

Заал бүртгэх

Бүртгэлтэй хэрэглэгч бүр мэдэх заалаа нэмж болно.

  1. «Заал» → «Заал бүртгэх». Заалны нэр, хот/аймаг, дүүрэг, дэлгэрэнгүй хаяг, утсаа оруулна.
  2. Байршил: Google Maps-д заалаа олоод «Хуваалцах» → «Холбоос хуулах», талбарт буулгаад «Байршил тодорхойлох» дарна.
  3. Эсвэл газрын зураг дээр цэг дээр удаан дараад гарсан «47.9184, 106.9177» координатыг хуулж буулгана.
  4. Яг заалан дээрээ байгаа бол «Одоогийн байршлаа авах» — утасны GPS-ээр тодорхойлно.
  5. Тоглох боломжтой спорт, талбайн тоо, цагийн хуваарь, үнэ, зураг, тайлбараа нэмээд «Заал бүртгэх» дарна.
  • Хаяг эсвэл байршлын аль нэг нь заавал байна.
  • Таны бүртгэсэн заалыг зөвхөн та болон админ засна. Хэрэггүй болсон бол «Заалыг нуух».
  • Тэмцээн үүсгэхдээ «Заал, байршил»-аас бүртгэлтэй заалаа сонгоно — тэмцээний хуудсанд газрын зураг, «Чиглэл авах» гарна.
Заал бүртгэх →