Тусламж

Гарын авлага

ТАЛБАЙ-г хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Эхлэх

Бүртгүүлэх

Утасны дугаараа verify.mn-ээр баталгаажуулж бүртгэл үүсгэнэ. Нэг дугаар — нэг бүртгэл.

  1. «Бүртгүүлэх» хуудсанд 8 оронтой утасны дугаараа оруулаад «Үргэлжлүүлэх» дарна.
  2. Дэлгэц дээр гарсан кодыг ЯГ ТЭР дугаартай утаснаасаа 144773 руу SMS-ээр илгээнэ. Утсан дээр «SMS илгээх» товч мессежийг өөрөө бөглөнө.
  3. SMS очмогц хуудас автоматаар дараагийн алхам руу шилжинэ (хуудсаа хаалгүй хүлээнэ үү). Удаж байвал «SMS илгээсэн, шалгах» дарна.
  4. Овог, нэр, (заавал биш) и-мэйл, нууц үгээ оруулаад «Бүртгэл үүсгэх» дарна. Та шууд нэвтэрсэн байна.
  • Нууц үг хамгийн багадаа 8 тэмдэгт, үсэг ба тоо агуулна.
  • Код 10 минутын хугацаатай. Дууссан бол «Дахин эхлэх» дарж шинэ код авна.
  • Кодыг өөр дугаараас, эсвэл зай, нэмэлт тэмдэгттэй илгээвэл баталгаажихгүй.
Бүртгүүлэх →

Нэвтрэх, гарах

Утасны дугаар эсвэл и-мэйл, нууц үгээрээ нэвтэрнэ.

  1. «Нэвтрэх» хуудсанд утасны дугаар (эсвэл и-мэйл), нууц үгээ оруулна.
  2. Өөрийн төхөөрөмж бол «Намайг сана»-г чагтлавал 30 хоног нэвтэрсэн хэвээр байна.
  3. Гарах: дээд мөрний гарах дүрс, эсвэл «Миний бүртгэл» → «Гарах».
  • Хэд хэдэн удаа буруу нууц үг оруулбал бүртгэл түр түгжигдэнэ.
  • Нууц үгээ сольсон бол бусад төхөөрөмж дээрх нэвтрэлт 10 минутын дотор автоматаар гарна.
Нэвтрэх →

Нууц үг сэргээх

Нууц үгээ мартсан бол бүртгэлтэй дугаараа дахин баталгаажуулж шинэ нууц үг үүсгэнэ.

  1. «Нэвтрэх» хуудаснаас «Нууц үг мартсан?» дарна.
  2. Бүртгэлтэй дугаараа оруулж, бүртгүүлэх үеийнх шиг кодыг 144773 руу SMS-ээр илгээнэ.
  3. Баталгаажмагц шинэ нууц үгээ хоёр удаа оруулж хадгална. Шууд нэвтэрнэ.
Нууц үг сэргээх →

Миний бүртгэл

Нэр, и-мэйл, төрсөн огноогоо засах, нууц үг солих.

  1. Дээд мөрөнд нэрээ (утсан дээр доод цэсний «Би») дарж «Миний бүртгэл» рүү орно.
  2. «Хувийн мэдээлэл» хэсэгт засаад «Хадгалах» дарна.
  3. «Нууц үг солих» хэсэгт одоогийн болон шинэ нууц үгээ оруулна.
  • Утасны дугаараа солих бол админтай холбогдоно.
Миний бүртгэл →

Апп болгон суулгах (компьютер, утас)

ТАЛБАЙ-г дэлгүүргүйгээр апп шиг суулгаж, нүүр дэлгэцнээсээ нээнэ.

  1. Компьютер (Chrome, Edge): хаягийн мөрний баруун талын «Суулгах» дүрс, эсвэл сайт дээр гарах «Суулгах» санал дээр дарна.
  2. Android (Chrome): цэс (⋮) → «Апп суулгах» / «Нүүр дэлгэцэнд нэмэх».
  3. iPhone, iPad (Safari): доод талын Хуваалцах (⬆︎) → «Add to Home Screen» → «Add».
  4. Суусны дараа нүүр дэлгэц/цэснээс ТАЛБАЙ дүрсээр нээнэ.
  • Апп интернэт шаарддаг. Сүлжээ тасарвал «Интернэт холболт алга» хуудас гарна.
  • Шинэ хувилбар гарахад апп өөрөө шинэчлэгдэнэ.