Тусламж

Гарын авлага

ТАЛБАЙ-г хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Баг, тамирчин

Тэмцээн хайх, мэдээлэл үзэх

Нүүр хуудсанд зарлагдсан бүх тэмцээн харагдана. Нэвтрээгүй ч үзэж болно.

  1. Нүүр хуудсанд нэр, байршлаар хайж, спортын төрөл болон «Мэдүүлэг авч байна», «Явагдаж буй» гэх мэт шүүлтүүрээр шүүнэ.
  2. Тэмцээний картыг дарж удирдамж, оролцох нөхцөл, шагнал, чухал огноо, оролцох багууд, шүүгчдийг харна.
  3. «Хуваарь, дүн» дарж хэсгийн хүснэгт, нугалааны сүлжээ, тоглолтын хуваарь, үр дүнг харна.
  4. «Тэмцээнийг хуваалцах» дарж холбоосыг найзууддаа илгээнэ.
  • Тамирчдын нэрс, төрсөн он нийтэд харагдахгүй — зөвхөн тухайн баг, зохион байгуулагч, шүүгч, админд.
Тэмцээнүүд →

Мэдүүлэг өгөх

Мэдүүлэг авч буй тэмцээнд багаа бүртгүүлнэ. Эхлээд нэвтэрсэн байх шаардлагатай.

  1. Тэмцээний карт эсвэл хуудаснаас «Мэдүүлэг өгөх» / «Баг бүртгүүлэх» дарна.
  2. Багийн нэр, байгууллага/клуб, дасгалжуулагч, холбоо барих утас, өмсгөлийн өнгийг оруулна. Лого оруулж болно.
  3. «Тамирчид» хэсэгт тамирчин бүрийн овог, нэр, төрсөн он, хүйс, спортын зэрэг цол, (багийн спортод) байрлал, дугаар, зургийг оруулна.
  4. «Тамирчин нэмэх»-ээр мөр нэмж, ↑ товчоор дараалал өөрчилнө, ✕-ээр хасна.
  5. Бэлэн бол «Хадгалаад илгээх», дуусаагүй бол «Ноорог хадгалах» дарна.
  • Тамирчны тоо тэмцээнд заасан доод, дээд хязгаарын дотор байна.
  • Байрлал заавал гэж тэмдэглэсэн спортод (*) тамирчин бүрт байрлал сонгоно.
  • Зураг 5MB хүртэл, JPG/PNG/WebP.
  • Ноорог мэдүүлгийг зохион байгуулагч харахгүй — заавал «Илгээх» хэрэгтэй.

Мэдүүлгийн төлөв, засах

«Миний баг» хэсэгт зөвхөн өөрийн мэдүүлгүүд харагдана.

  1. Ноорог — хадгалсан, илгээгээгүй. Засаад «Илгээх» дарна.
  2. Хянагдаагүй — илгээсэн, зохион байгуулагч хянаж байна.
  3. Засвартай буцаасан — улаан хайрцагт тайлбар гарна. «Засах» дарж зас, дахин «Илгээх».
  4. Баталгаажсан — сугалаанд орно. Тоглолт, хэсгийн байр энэ хуудсанд гарна.
  5. Цуцалсан — ахлагч өөрөө цуцалсан.
  • Мэдүүлэг хаагдахаас өмнө засах, цуцлах боломжтой.
  • Мэдүүлгийг зөвхөн бүртгэсэн хүн (ахлагч) засна.
Миний баг →

Мэдүүлэг хэвлэх

Мэдүүлгийг тамирчдын жагсаалт, гарын үсгийн мөртэй A4 хэлбэрээр хэвлэнэ.

  1. Мэдүүлгийн хуудсанд «Хэвлэх» дарна.
  2. Урьдчилан харах хуудсанд «Хэвлэх» дарахад хөтчийн хэвлэх цонх нээгдэнэ.
  3. PDF хадгалах бол принтерээр «Save as PDF / PDF болгон хадгалах» сонгоно.
  • Хэвлэх цонхонд «Background graphics»-ийг асаавал хүснэгтийн толгой саарал өнгөтэй гарна.

Тоглолт, хуваарь, үр дүнгээ харах

Сугалаа гарсны дараа багийн тоглолтууд, хэсгийн байр автоматаар харагдана.

  1. «Миний баг» → мэдүүлгээ сонгоно. Баталгаажсан мэдүүлэгт «Тоглолтууд» болон байрны карт гарна.
  2. Тэмцээний «Хуваарь, дүн» хуудсанд өдрөөр шүүж бүх тоглолтыг харна. Хуудас 30 секунд тутам өөрөө шинэчлэгдэнэ.
  3. Тэмцээн дуусахад «Үр дүн» хэсэгт 1–5-р байр гарна.
Үр дүн →