Тусламж

Гарын авлага

Competition-ийг хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Санал хүсэлт илгээх

Асуулт, алдаа засах

SMS илгээсэн ч баталгаажихгүй байна

Ихэнх тохиолдолд дугаар эсвэл текст таарахгүй байдаг.

  1. Кодыг бүртгүүлж буй дугаартай SIM-ээс илгээсэн эсэхээ шалга (2 SIM-тэй утсанд аль SIM-ээс явсныг анхаар).
  2. Дэлгэц дээрх текстийг яг тэр чигээр нь, зай, нэмэлт үг, тэмдэггүй илгээ.
  3. Хүлээн авагч дугаар: 144773.
  4. «SMS илгээсэн, шалгах» дарахад кодын доор verify.mn-ийн хариу гарна. «PENDING» хэвээр бол SMS очоогүй/таараагүй байна.
  5. 10 минут өнгөрсөн бол «Дахин эхлэх» дарж шинэ код ав.

Төлбөр төлсөн ч «төлөгдөөгүй» гэж байна

Банкнаас Byl рүү мэдэгдэл хэдэн секунд хоцорч болно.

  1. Удирдах хуудсанд «Төлбөр шалгах» дарна.
  2. Төлбөрийн хуудсанд гүйлгээ амжилттай болсон эсэхийг шалгана.
  3. 5 минутаас дээш болсон бол админд нэхэмжлэхийн дугаараа хэлнэ — админ «Төлбөр» хэсгээс шалгана.

«Энэ хэсэгт алдаа гарлаа» гэж гарвал

Түр алдаа эсвэл холболт тасарсан байж болно.

  1. «Дахин оролдох» эсвэл хуудсаа дахин ачаална (F5 / доош татах).
  2. Давтагдвал юу хийж байхад гарсныг, цагийг тэмдэглээд админд хэлнэ.

Интернэт тасарвал

Competition бүх өгөгдлийг сервер дээр шууд хадгалдаг.

  1. Холболт тасрахад дэлгэцийн доод хэсэгт дахин холбогдож буй мэдэгдэл гарна — хүлээнэ үү.
  2. Мэдүүлэг бөглөж байхад тасарвал холбогдсоны дараа «Ноорог хадгалах»-аар хадгална.
  3. Шүүгч дүнгээ «Түр хадгалах»-аар байнга хадгалж байх нь найдвартай.

Санал хүсэлт илгээх

Сайжруулах санаа, алдаа, асуултаа админд шууд илгээнэ. Нэвтрээгүй ч болно.

  1. Хуудасны доод хэсгийн «Санал хүсэлт» холбоос, «Заавар» цонхны доод товч эсвэл «Миний бүртгэл»-ээс нээнэ.
  2. Төрлөө сонгоно: санал, санаа · алдаа мэдэгдэх · асуулт · бусад.
  3. Дэлгэрэнгүй бичиж, хүсвэл системд 1–5 од өгнө.
  4. Нэвтрээгүй бол хариу авах утас эсвэл и-мэйлээ үлдээнэ. «Илгээх» дарна.
  • Алдаа мэдэгдэхдээ аль хуудсанд, юу хийх үед гарсныг бичвэл хурдан засна.
Санал хүсэлт →

Хэвлэхэд хуудас эвдэрч байна

Мэдүүлэг бүр A4 нэг хуудсанд багтахаар хийгдсэн.

  1. Хэвлэх цонхонд цаасны хэмжээ A4, «Scale» 100% (Default), «Margins» None/Default эсэхийг шалга.
  2. «Headers and footers»-ийг унтраа.
  3. Утаснаас хэвлэх бол «PDF болгон хадгалах» → компьютерээс хэвлэ.