Тусламж

Гарын авлага

ТАЛБАЙ-г хэрхэн ашиглах — бүртгүүлэхээс эхлээд мэдүүлэг, шүүгч, сугалаа, хэвлэх хүртэл. Хуудас бүрийн «Заавар» товчоор тухайн хэсгийн зааврыг шууд нээж болно.

Зохион байгуулагч

Тэмцээн үүсгэх

Бүртгэлтэй хэн ч тэмцээн үүсгэж болно (админ эрхийг хаагаагүй бол).

  1. «Миний тэмцээн» → «Тэмцээн үүсгэх».
  2. 1. Ерөнхий мэдээлэл: нэр, спортын төрөл, ангилал (нас, хүйс), огноо, байршил, утас, зурагт хуудас, удирдамж, оролцох нөхцөл, шагнал.
  3. 2. Мэдүүлэг авах нөхцөл: мэдүүлэг эхлэх, хаагдах огноо цаг, багийн дээд тоо, тамирчны доод/дээд тоо.
  4. 3. Формат: «Хэсэг + нугалаа», «Шууд хасагдах», «Тойргийн» аль нэг. Хэсгийн тоо, хэсгээс шалгарах тоо, 3-р байрын тоглолтыг сонгоно.
  5. Баруун талын «Сугалааны урьдчилсан тооцоо» хэдэн хэсэг, хэдэн тоглолт болохыг шууд харуулна.
  6. «Үүсгэх» дарахад тэмцээн НООРОГ төлөвтэй үүснэ — нийтэд хараахан харагдахгүй.
  • Спортын төрлийг зөвхөн админ нэмнэ. Хэрэгтэй төрөл байхгүй бол админд хандана.
  • Мэдүүлэг ирсний дараа спортын төрлийг солих боломжгүй.
  • Сугалаа гарсны дараа тохиргоог өөрчлөх боломжгүй.
Тэмцээн үүсгэх →

Тэмцээн зарлах, төлбөр

Ноорог тэмцээнийг зарласнаар нийтэд харагдаж, мэдүүлэг авч эхэлнэ.

  1. «Миний тэмцээн» → тэмцээнээ сонгож удирдах хуудас руу орно.
  2. Зарлах төлбөр тогтоосон бол «Byl-ээр төлөх» дарна. Нэхэмжлэх шинэ цонхонд нээгдэнэ — QPay эсвэл банкны аппаар төлнө.
  3. Төлбөр төлөгдмөгц хуудас автоматаар шинэчлэгдэнэ. Удаж байвал «Төлбөр шалгах» дарна.
  4. «Тэмцээн зарлах» дарна. Мэдүүлэг эхлэх цаг болмогц мэдүүлэг авч эхэлнэ.
  • Төлбөр зөвхөн нэг удаа — дахин зарлахад төлөхгүй.
  • Төлбөрийн цонх хаагдсан бол «Төлбөрийн хуудас нээх» дарж дахин нээнэ.

Мэдүүлэг хаах, дахин нээх, цуцлах

Тэмцээний төлөвийг удирдах хуудасны дээд хэсгээс өөрчилнө.

  1. Мэдүүлэг авч байна → «Мэдүүлэг хаах»: хугацаанаас өмнө хаана.
  2. Мэдүүлэг хаагдсан → «Дахин нээх»: дахин мэдүүлэг авна.
  3. «Цуцлах»: тэмцээнийг бүрмөсөн цуцална (буцаах боломжгүй).
  • Мэдүүлэг хаагдах цаг болоход систем өөрөө хаагдсанд тооцно.

Мэдүүлэг хянах

Ирсэн мэдүүлэг бүрийг шалгаж баталгаажуулах эсвэл засвартай буцаана.

  1. Удирдах хуудас → «Мэдүүлэг» таб. «Хянагдаагүй» шүүлтүүрээр шинэ мэдүүлгүүдийг харна.
  2. «Харах» дарахад баруун талд баг, тамирчид (зэрэг цол, байрлал, зураг) гарна.
  3. Зөв бол «Баталгаажуулах».
  4. Дутуу бол «Тайлбар» талбарт юу засахыг бичээд «Засвартай буцаах». Баг тайлбарыг хараад засч дахин илгээнэ.
  5. «Эрэмбэ»-д тоо оруулбал сугалаанд хүчтэй багууд нэг хэсэгт давхцахгүй байрлана (заавал биш).
  • Сугалаа гаргахын өмнө бүх мэдүүлгийг шийдвэрлэсэн байх ёстой (хянагдаагүй 0).
  • «Бүгдийг хэвлэх» нь баталгаажсан бүх мэдүүлгийг нэг дор хэвлэнэ.

Шүүгч томилох

Тэмцээнд шүүгч нэмж, үүрэг оноох. Систем тухайн спортоор шүүж байсан хүмүүсийг санал болгоно.

  1. Удирдах хуудас → «Шүүгч» таб. (Тэмцээний нийтийн хуудасны «Шүүгчид» хэсгийн «Шүүгч нэмэх» товч мөн шууд энд авчирна.)
  2. Баруун талын «Систем санал болгож байна» жагсаалтаас (хэдэн тэмцээн, тоглолт шүүсэн, сүүлд хэзээ) «Нэмэх» дарна.
  3. Эсвэл «Шүүгч хайж нэмэх»-д нэр, утсаар бичээд «Хайх» дарна, үүрэг сонгоод хүний хажууд «Нэмэх». Өөрийгөө ч ингэж нэмнэ.
  4. Хасах бол жагсаалтаас «Хасах».
  5. Тоглолт бүрт тусад нь шүүгч оноох бол тоглолтын хуудсанд «Тоглолтын шүүгч томилох».
  • Шүүгч заавал системд бүртгэлтэй байх ёстой. Тоглолтод шүүгч оноогоогүй бол тэмцээний аль ч шүүгч дүн оруулж болно.

Сугалаа гаргах

Баталгаажсан багуудаар хэсэг, хасагдах шатны сүлжээг автоматаар үүсгэнэ.

  1. Мэдүүлгээ хааж, бүх мэдүүлгийг шийдвэрлэнэ (хянагдаагүй 0, баталгаажсан ≥ 2).
  2. Удирдах хуудас → «Сугалаа ба хуваарь» таб → «Сугалаа гаргах».
  3. Систем эрэмбэтэй багуудыг өөр өөр хэсэгт хуваарилж, бусдыг санамсаргүйгээр сугална.
  4. Тоглолт эхлээгүй бол «Дахин сугалах» боломжтой (одоогийн сугалаа, хуваарь устана).
  • Сугалааны дараа тэмцээний тохиргоо, мэдүүлгийн төлөвийг өөрчлөх боломжгүй.

Хуваарь гаргах

Бүх тоглолтод огноо, цаг, талбай автоматаар оноогдоно.

  1. «Сугалаа ба хуваарь» таб → «Хуваарь гаргах» хэсэг.
  2. Эхлэх огноо цаг, өдрийн эхлэх/дуусах цаг, нэг тоглолтын үргэлжлэх минут, завсарлага (нэг баг дараалан тоглохгүй байх тоглолтын тоо) оруулна.
  3. Талбайнуудыг таслалаар бичнэ: «Заал А, Заал Б».
  4. «Хуваарь гаргах» дарна. Үр дүнд нийт тоглолт, эхний ба сүүлийн тоглолтын цаг, хэдэн өдөр болохыг харуулна.
  • Улаан анхааруулга гарвал хуваарь тэмцээний дуусах огноог давсан — талбай нэмэх эсвэл тоглолтын хугацааг багасга.
  • Хасагдах шатны тойрог бүр өмнөх тойрог дууссаны дараа тавигдана. Хуваарийг дахин гаргаж болно (эхлээгүй тоглолтуудад).

Мэдүүлэг хэвлэх (зохион байгуулагч)

Нэг эсвэл бүх мэдүүлгийг A4-өөр хэвлэнэ.

  1. Нэг баг: «Мэдүүлэг» таб → «Харах» → «Энэ мэдүүлгийг хэвлэх».
  2. Бүгд: удирдах хуудасны дээд хэсэгт «Бүгдийг хэвлэх». «Зөвхөн баталгаажсан» чагтыг авбал бүх мэдүүлэг гарна.